Бид

Ариун Бичээс Библийн Нийгэмлэг нь МБОХ-ноос 2000 онд гаргасан Ариун Библийн зохиогчийн эрхийг хадгалагч албан ёсны байгууллага бөгөөд Ариун Библийг засан сайжруулах, хувилан олшруулах ажлыг эрхэлдэг ашгийн бус, төрийн бус байгууллага юм.

Манай нийгэмлэгийн үндсэн үйл ажиллагааг дурдвал:
• Ариун Библийг хэвлэн олшруулан тараах
• Бусад Библийг хэвлэн тараах
• Библийн холбогдолтой ном товхимол, CD гаргах
• Төсөл хэрэгжүүлэх
• Хамтын ажиллагаа
• Гадаад харилцаа
• Ариун Бичээс нийгэмлэгийг өргөжүүлэн, хөгжүүлэх зэрэг болно.
1. Ариун Библийг хэвлэн олшруулж, тараах
Манай нийгэмлэг байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл Шинэ Гэрээ болон Ариун Библийг нийт 200000 хувь хэвлүүлэн гаргасан байна. Энэхүү ажилд Библийн Лиг болон Гидеонс байгууллагууд хамтран оролцож байв. Бид Библийг хэвлүүлэх, хадгалах, түгээх ажлуудыг зохион байгуулж, Улаанбаатар хотын номын худалдааны сүлжээ дэлгүүрүүд болон Христ итгэлт бүх номын дэлгүүрүүдтэй хамтарч ажилладаг. Бид Ариун Библийг - SU номын дэлгүүр - Ерөөлийн суваг - Аз хур - Интер - Тobs - Нар-мон шөнийн зах зэрэг байгууллагуудаар дамжуулан түгээж байна.  Нийт хэвлүүлсэн Библиэс Шинэ Гэрээ 100000 ширхэгийг хэвлүүлсэн бөгөөд үүнээс 68000-ыг Гидеон байгууллага захиалан авч түгээсэн байна.
2. Бусад библийг хэвлэн тараах
Засан сайжруулах төслийн хүрээнд Хуучин Гэрээнээс 22, Шинэ Гэрээнээс 2 номыг цөөн тоогоор хэвлэж, тараасан. Бид цаашдаа зурагтай хүүхдийн Библи, Сургаалт үгс номуудыг хэвлүүлэхээр ажилллаж байна.
3. Библийн холбогдолтой ном товхимол, CD гаргах
- Манай нийгэмлэг сайн мэдээний ажилд зориулан Лук болон Иоханы сайн мэдээний номыг жижиг товхимол болгон хэвлүүллээ. "Амийн утга учир" "Амьдралын утга учир" хэмээх эдгээр товхимлууд нь тус бүрийн онцлогтой. - Ариун Библи CD-нд хэвлэгдэв. Энэ CD-нь Библиэ англи, орос, солонгос Библитэй харьцуулан үзэх, Библийн эх хэл болох еврей болон грек эх бичээстэй харьцуулан судлах, англи хэлээр гаргасан Библийн толь бичиг ашиглах, тодорхой үгийн судалгаа хийж номлол бэлтгэх, чухал ишлэлээ хайж олох гэх мэт олон үйлдэлтэй. Цаашид энэмэтчилэн Библийн холбогдолтой ном товхимол, гарын авлага болохуйц материалуудыг хэвлэнэ.
4. Төсөл хэрэгжүүлэх
АББН нь “Ариун Библийг засан сайжруулах 2006-2009” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд одоогийн бидний хэрэглэдэг Библид орчуулгын болон техникийн, үг үсгийн, монгол хэлний дүрэм болон найруулга зүйн мэр сэр алдаа байгаа нь тодорхой байгаа тул дээр алдааг засварлан сайжруулж, дараагийн хэвлэлд өгөхөөр ажиллаж байна.
5. Хамтын ажиллагаа
Монголын Библийн Лиг, Теологийн өргөтгөсөн Сургууль, Шайдевег, Дэлхийн Зөн болон бусад олон байгууллагатай Библи хэвлэх, орчуулга, хэвлэл бэлтгэлийн талаар хамтран ажиллахаар хэлэлцэж байна. Манай нийгэмлэг одоогоор 40 гаруй гишүүн байгууллагатай бөгөөд Ариун Библийг хэрэглэдэг, дамжуулан түгээдэг сүм чуулган, байгууллага, хувь хүмүүс манай гишүүнчлэлд хамрагддаг.
6.Гадаад харилцаагаа ,
улам хөгжүүлж дэлхийн дахины Библийн Нийгэмлэгүүдтэй харилцаа холбоо тогтоож эхлээд байна. үүнд: Олон Улсын Библийн Нийгэмлэг /UBS/, Солонгосын Библийн Нийгэмлэг /KBS/ болон бусад олон байгууллагыг дурдаж болох юм. Гадаад харилцаагаа хөгжүүлснээр мэргэжлийн төвшин ахих, харилцаа холбоогоороо дамжуулан дэлхий нийтийн чиг хандлага, Библи орчуулгын хөгжлийг мэдэрч ажиллахад бидэнд олон талтай дэмжлэг болж байдаг.
7. Бидний цаашдын төлөвлөгөө
• Ариун Библийн конкорданс хийх
• Зурагтай “Хүүхдийн Библи” дахин хэвлүүлэх
• Сургаалт үгс номыг хэвлэн гаргах
• Библийн жилийг зарлан явуулах бэлтгэл хийх