АРИУН БИБЛИЙГ ХЯНАН САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ

Төслийн зорилго: Ариун библид буй зарим төрлийн алдаа мадгийг шүүн засварлах

Төслийн үргэлжлэх хугацаа: 2006-2009

Хэрэгжүүлэх байгууллага: АББН

Зөвлөх байгууллага: UBS, SIL, KBS,

АББН нь "Ариун библийг хянан сайжруулах төсөл 2006-2009"- ыг хэрэгжүүлж байна. Энэ төслийн гол зорилго нь бидний одоо хэрэглэж байгаа Ариун Библид буй зарим төрлийн алдаа мадгийг шүүн засварлах явдал юм. Тиймээс төслийн багийнхан доорх чиглэлийг барин Ариун библийг сайжруулан хөрвүүлж байна.
Ү
үнд:
үрмийн болон найруулгын алдааг хянах
үлхүүр нэр томъёоны жигд хэргэлээг хянах
-Утга зөв бус хөрвүүлснийг залруулах
-Уншлага, сонсголон, найруулгыг сайжруулах
-Хэт хадмал орчуулгыг утга төгөлдөр болгох
-Сурвалж бичээсийн сонголтыг сайжруулах зэрэг болно.
Бид орчин үеийн орчуулгын арга техникийг хэрэглэн ажиллаж байгаа бөгөөд одоогоор Библийн Хуучин гэрээний 22 номыг засварлаж дуусаад Шинэ гэрээ рүү ороод ажиллаж байна. Засварлаж дууссан номуудаа тус тусад нь хэвлэж тараадаг ба ингэх нь итгэгч ахан дүүсийнхээ зөвлөгөөг ажилдаа тусгахад дөхөм болдог. Засан сайжруулах төслийн явцад жигд хэрэглээнд тогтох нэр томьёоны жагсаалт гаргасан байна. Манай орчуулагч нар Ариун библийн текстийг англи, герман, орос, грек, еврей хэлнээс харьцуулан үзэж хөрвүүлж байгаа бөгөөд эргэлзээ бүхий зайлшгүй ярилцаж, шийдвэрлэх шаардлагатай үг, өгүүлбэр, утгыг тусгай цаг гарган ярилцах замаар шийдвэрлэдэг. Төсөл 2009онд дуусна.