Ном ба Сиди

1. Манай нийгэмлэг сайн мэдээний ажилд зориулан Иохан номыг сайн мэдээний материалтай хамтатган "Амийн утга учир" нэртэйгээр хэвлэн гаргалаа. Энэхүү материал нь сүм чуулган болон байгууллагуудын сайн мэдээ түгээхэд хэрэглэх зориулалттай.

2. Лукийн сайн мэдээг "Амьдралын утга учир" нэртэй товхимол болгон хэвлүүлэв. Энэхүү ном нь дараах онцлогуудыг агуулсан.
үүнд:
үлгийн гарчиг
-Дэд гарчиг
-Сайн мэдээний уриа зэргийг багтаасан болно.

3. Ариун Библи CD-нд хэвлэгдэв. Энэ CD-нь библиэ англи, орос, солонгос библитэй харьцуулан үзэх, библийн эх хэл болох еврей болон грек эх бичээстэй харьцуулан судлах, англи хэлээр гаргасан библийн толь бичиг ашиглах, тодорхой үгийн судалгаа хийж номлол бэлтгэх, чухал ишлэлээ хайж олох гэх мэт олон үйлдэлтэй. Шинэ Гэрээг mp файлаар сонсох боломжтой.

Дээрх ном товхимол, CD-г худалдан авахыг хүсвэл Христитгэлт номын дэлгүүрүүдэд болон бидэнд хандана уу!