Мэндчилгээ
Бид эх хэлээрээ Библийн Хуучин ба Шинэ гэрээг унших боломжтой болоод найм дахь жилтэйгээ
золгож байна. Манай Ариун Бичээс Нийгэмлэг та бүгдэд энэхүү чухал номыг хүргэхээр
шамдан ажиллаж байгаадаа баяртай байдаг. Христэд итгэгч байгууллага, сүм чуулгануудын
санаачлагаар манай нийгэмлэг 2003 оны 12-р сарын 05-ны өдөр албан ёсоор байгуулагдсан
билээ. Өнгөрсөн хугацаанд Ариун Библийн засварын ажлыг бие даан гүйцэтгэж, Ариун
Библийг хэвлүүлэн та бүхний гар дээр тавьсаар ирлээ. Цаашид ч Монгол түмэнд Эзэний
үгийг эх хэл дээрээ орчуулгын өндөр төвшинд хөрвүүлэн хүргэх эрхэм зорилго өвөрлөн
ажиллаж байна. Бид өнөөдрийг
хүртэл
Шинэ Гэрээ болон Ариун Библийг нийт 200000 хувь хэвлүүлэн
гаргасан байна. Энэхүү
ажилд Библийн Лиг, Гидеонс зэрэг байгууллагууд хамтран оролцож байсан. Бид
Библийг хадгалах, түгээх
ажлуудыг зохион байгуулж, Улаанбаатар хотын номын худалдааны сүлжээ
дэлгүүрүүд
болон христитгэлт бүх
номын дэлгүүрүүдтэй
хамтарч ажилладаг. Нийгэмлэг маань байгууллага, сүм
чуулганаас бүрдсэн
40 гаруй гишүүдтэй,
төлөөлөн
удирдах зөвлөлийн
9 гишүүн,
5 ажилтантай
үйл ажиллагаагаа явуулж байна. Бид UBS, SIL зэрэг байгууллагуудтай
хамтран Библийг сайжруулан засварлах, цаашилбал Библийн орчуулгыг шинэчлэн
сайжруулж, хэвлүүлэн
гаргах ажилд хамтран ажиллахаар тохиролцож, тэдгээр байгууллагуудаас мэргэжлийн
туслалцаа авч эхлээд байна. Энэ удаад Ариун Библийг сайжруулан засварлах 2-3
жилийн хугацаатай төслийг бид
дээр дурдсан UBS, SIL зэрэг байгууллагуудтай хамтран явуулж байгаа болно.
Библийн Лиг байгууллагатай хамтран 2010 оныг Библийн жил болгон зарлана. Манай
байгууллагыг дэмжин ажилладаг та бүхэнд
бид гүнээ
талархаж байдгаа энэ дашрамд илэрхийлье.
Гүйцэтгэх
захирал Д.Дашдэндэв
Бидний алсын хараа
Ариун Бичээс Нийгэмлэг нь монгол туургатан даяар айл бүрд Бурханы үг бичмэл хэлбэрээр байж, уншигдах боломжийг хангахыг эрмэлзэнэ.
Хэтийн зорилго
Монгол хэлтэн бүрд Библийн үгийг яруу тунгалаг хөрвүүлэн хүргэж, өрх бүрийг Бурханы бичээстэй болгоё!