Хэлэлцүүлэг

Манай нийгэмлэгийнхэн “Ариун библийг засан сайжруулах” төслийн явцад одоогийн хэрэглэж буй библиэс өөрчилсөн, үг өгүүлбэрийг долоо хоног бүрийн Пүрэв гарагт “нэр томъёо, үг хэлэлцэх” хурлаар ярилцаж нэгтгэн шийдвэрлэдэг. Энэхүү хэлэлцүүлгээр бид засан сайжруулсан хувилбарт оруулахаар бидний санал болгож буй өөрчлөгдсөн үгсээс хамгийн олон давталттай нийтлэг хэрэглэгддэг цөөн үгийг түүвэрлэн орууллаа. Библийг уншигч, судлагч та бүхэн бидэнд саналаа ирүүлж, хэлэлцүүлэгт оролцох боломжтой.

д/д Ариун Библи -2004 ЗС Ариун Библи-2008 англиар
1 амилалт амилал resurrection
2. баптисм хүртээгч баптисч the baptist
3 бузар муу ёрын evil,
4 хурлын майхан уулзалтын асар the tabernacle for meeting, the tent of meeting
5 арван хууль арван тушаал ten commandment
6 угийн бичиг гарвалийн ном the book of genealogy
7 түмэн цэргийн Эзэн түг түмдийн Эзэн Lord of the hosts
8 хорон муу цөвт wicked
9 оршихуйн талх тавиг талх showbread
10 ундаан өргөл ундаан тахил drink offering
12 зурхайчид мэргэд the wise men
13 олон хөлийн газар гудамж зээл mark
14 боол зарц servant
15 олон түмэн ард олон multitude
16 үлдэгдэл цөвдөл fragment, broken piece
17 нас барах өөд болох died
18 салалтыг гэрчилсэн бичиг цуцлалтын бичиг certificate of divorce
19 гэм зэмгүй өө сэвгүй blameless
20 улаан буудай буудай wheat
21 бузар сүнс ёрын сүнс evil spirit

Шүлэглэсэн хэсгүүдээс

Шүлэглэсэн хэсэг библид маш олон байдаг. Засан сайжруулах багийхан бараг ихэнх шүлэглэлд өөрчлөлт оруулсан. Гэхдээ энэхүү хэлэлцүүлэгт зориулан эхний ээлжинд дараах хэдэн ишлэлийг хэрхэн зассаныг толилуулж байна.

  Ариун Библи-2004 Ариун Библи-2008 Ишлэл
1 Эзэн Абрамд айлдсан нь: Чи төрсөн нутгаа Төрөл садангаа, Эцгийнхээ гэрийг орхиж, Миний чамд зааж өгөх газар уруу яв. Би чамайг агуу үндэстэн болгож Чамайг ерөөн, Алдар нэрийг чинь агуу болгоно Тэгээд чи ерөөлийн үндэс болно Чамайг ерөөгчдийг Би ерөөж, Чамайг хараагч нэгнийг Би хараана Газар дэлхий дээрх бүх үндэстэн чамаар дамжуулан ерөөгдөх болно гэв.   Тэгээд Эзэн Абрамд айлдахдаа: Явагтун чи эх нутгаасаа Төрлүүдээсээ болон эцгийнхээ гэрээс гарч, өөр нутаг уруу яв. Чамд түүнийг харуулах болно, Би Чамаас агуу үндэстнийг гаргах болно, Би Чамайг бас ерөөх болно, Би Чиний алдрыг агуу болгох болно, Би Чи тиймд ерөөл болно! Ерөөгчдийг чинь ерөөе, Би Хараагч нэгнийг чинь хараая, Би Дэлхийн бүх овгийн авах тэр ерөөл Чамд байх болно! гэв       Эхлэл12:1-3
2 Дараа нь Ханна залбиран, Миний зүрх Эзэнд баярлана Би Таны авралд баясдаг учир Миний ам дайснуудынхаа эсрэг зоригтойгоор ярьж Эвэр минь Эзэнд өргөгдөнө Тэгээд Ханна залбиран, Эзэн Тандаа зүрх минь баярлана Эзнийхээ дотор эвэр минь бас өргөгдөнө Авралд тань баярлан баяссан би Ам юугаан дайснуудынхаа эсрэг чинээгээр нь ангайв.   1Самуэл 2:1
3  Олон үг хариулагдалгүй урсаж, Чалчаа хүн зөвтгөгдөх ёстой юу? Чиний бардам үгс хүмүүсийг дуугүй болгох ёстой юу? Чи хэнд ч зэмлүүлэлгүйгээр тохуурхах ёстой юу?   Үгийн олноор хариу таслагдах уу, Ярианы уртаар зөвт болох уу? Бардам үгс чинь бусдын дууг хорих уу? Басамжлал чинь бусдын зэмлэлийг үгүсгэх үү?   Иов 11:2-3
4 “Сионы охинд хэл, Харагтун чиний Хаан чам уруу ирж явна. Илжиг буюу ачаа зөөдөг амьтны төл дудран унаж, эгэл даруухнаар ирнэ” гэсэн юм.   “Харагтун, байдсан илжиг бас Хударгатны төл дудран унаад Хаан Эзэн чинь чам уруу даруухнаар айсуй гэж Сионы охинд дуулга” гэсэн юм.   Матай 21:5

Сургаалт үгс номноос

“Сургаалт үгс” номын засан сайжруулсан хувилбарыг манай багийнхан дуусгаж гаргасан билээ. Энэхүү хэлэлцүүлэгт эл хувилбарыг манай орчуулагч Дүгэрмаагийн бие даан ажилласан бас өөр нэгэн хувилбартай цуг зэрэгцүүлэн тавьж танилцуулж байна. Эрхэм уншигчдаас хүлцэл өчихөд маш цөөөхөн ишлэлийг танилцуулах журмаар сонгож оруулсан ба хэрэв та илүү дэлгэрэнгүйгээр нь уншиж танилцах, санал бодлоо хуваалцахыг хүсвэл манай хаягаар хандана уу!

  Ариун Библи-2004 Ариун Библи-2008 Дүгэрмаа ахын санал болгох хувилбар ишлэл
1 Чухамдаа эд л тэргүүнд чинь нигүүсэлт цэцгийн титэм, Хүзүүнд чинь чимэг билээ Тэр нь толгойд чинь нигүүслийн хэлхээ Энэ нь хүзүүнд чинь чимэг байг. Энэ л тэргүүнд чинь цэцэг титэм Эгэм хоолойд чинь сондор ажаам 1:9
2 Энэ нь эрдэнэсээс ч илүү нандин, чиний хүсэх ямар ч зүйл түүнтэй  зүйрлэшгүй. Энэ нь эрдэнэсээс ч илүү нандин Тэр нь хүсэл татагч юутай ч зүйрлэшгүй Шүр сувдаар ч дүйлгэмгүй Шүлхтэх бүхнээр чинь зүйрлэмгүй 3:15
3 Залхуу минь чи яв, шоргоолж юу хийдгийг ажиглан хар, ухаантай бай. Яв, шоргоолж юу хийдгийг хар, ухаан суу залхуу минь Алхаг чи шоргоолжруу яв Ажлыг нь ажиж мэргэнийг ав   6:6
4 Урьдын хил заагаа бүү өөрчил Өнчин өрөөсөн хүний газарт халдаж үл болно Эртний хил  хязгаараа бүү өөрчил Өнчин хүний газарт түрж бүү ор Өнийн хилийг бүү өөрчил Өнчний газарт бүү өнгөлз   23:10
5 Зооглох их хүслэн байгаа бол хоолойдоо хутга тулга Сэтгэл татаж хүсэл төрсөн ч хоолой юундаа хутга тулга Хоолонд чи шүлэнгэтээд байвал Хоолойдоо хутга  тулга   23:2
6 Модны нүүрс улайссан цогийг бий болгож, Түлээ нь галыг өрдөхийн адил хэрүүлч хүн эвдрэлцлийг өдөөнө Нүүрс цогшиж, Мод гал болдог адил хэрүүлч хүн хэрүүл өдөөх  Дөлтэй нүүрс түлээ шатаах Дүрэлзүүр хүн хэрүүл асаах   26:21
7 Улаан байхад нь, Аяган дотор хөөсрөн шуугиж байхад нь, Доошоо зөөлөн урсаж байхад нь, Дарс уруу бүү хар. Дарсны улааныг Хундага цэлэлзэхийг Гулгуулан залгилахыг Бүү хар Хондон дарсыг хундаганд даргихыг Гулгаж уруудахыг тулгаж бүү хар  
8 Эелдэг хариулт уур хилэнг  зайлуулна. Харин хүйтэн цэвдэг үгс уур хилэнг хөдөлгөнө Эелдэг хариулт уурыг  зайлуулах Доромжлолын үгс хилэнг  хөдөлгөх Эвсэг хариу уур намдаах Хэвцэг яриа уцаар мандаах 15:1
9 Сайн эхнэр нөхөртөө титэм Харин нөхрөө ичгүүрт оруулдаг эхнэр түүний ясан дахь идээ бээр мэт буюу. Сайн эхнэр нөхрийн титэм Гутамшигт эхнэр түүний ясанд буглах идээ бээр. Эрхэм сайн эхнэр эрийн титэм чимэг Ичгүүрт оруулагч аваас ясанд нь ялзармаг   12:4
10 Хэцүү цагт итгэлгүй хүнд найдах нь янгинах шүд, доголон хөл мэт буюу Хэцүү цагт урвагч хүнд найдах нь хорхойтсон шүд, доголсон хөл мэт Хэцүү хүнд цагт хэлбэрүү хүнд найдах нь Хэлтэрхий шүд, хальтирхай хөл