Библийн тухай сонирхолтой мэдээллүүд...
Библи өөртөө хамгийн хамгийн гэдэг тодотголыг
дагуулж байдаг. Дэлхий дээр хамгийн олон хувиар хэвлэгдсэн, хамгийн олон хүн уншсан,
хамгийн олон хэл дээр орчуулагдсан гэх мэтээр ар араасаа хөвөрнө. Та бүхэнд библи
орчуулгын түүх болон библитэй холбоотой сонирхолтой мэдээллүүдийг танилцуулж байна.
Англи хэл дээр библи орчуулагдсан түүхээс...
Жон Виклеф нас бараад 44 жил өнгөрсөн
хойно ч булшнаас нь ясыг нь ухаж гаргаад, шатааж голд хаяулах тушаал гаргаж байснаас
энэхүү ажлыг эсэргүүцсэн эсэргүүцлийн хүчийг харж болно.
Үүний гол учир шалтгаан
нь тэрээр “Ариун номыг орчуулсан” буруу номтон болсных байжээ..... Хүүхдүүдээрээ
Их Эзэний гуйлтыг англиар залбируулсан 7 хүн цаазаар авхуулжээ....