Библийг орчин цагийн хэлнээ хөрвүүлэх нь
Төслийн зорилго:
Бидний хэрэглэдэг Ариун Библи бол хадмал орчуулга тул итгэгч бус хүн буюу шинэхэн итгэгчид уншаад тухайн сэдэвт гарч буй үйл хөдлөл, үг хэллэг, газар орчныг зарим талаараа ойлгон хүлээж авч чадахгүй тохиолдол гардаг. Тиймээс орчин цагийн хэлнээ хөрвүүлэн уншигчдад дөхөм ойлголтыг өгөх зорилгоор энэ төслийг хэрэгжүүлэх хараатай байгаа билээ. Монголын библи орчуулгын хөгжилд бас нэгэн шат ахиулах энэ төслийг Бурхан Эзэн ивээж удирдана гэдэгт бид итгэж байна.
Төслийн үргэлжлэх хугацаа:
Энэ төсөл 2009 онд эхлэж 2015 онд дуусна.
Хэрэгжүүлэх байгууллага:
АББН болон бусад
Зурагтай “Хүүхдийн Библи” хэвлүүлэх нь
Төслийн зорилго:
Монголын Христитгэлийн хөгжил маш хурдацтай явж байгаа энэ үед монгол хүүхдүүдийнхээ зан ахуйд тохирсон, ойлгомжтой, энгийн үгтэй, зурагтай библи хэвлэх ажил чухал байгаа билээ. Тиймээс "Хүүхдийн библи" номыг дахин хэвлүүлэх төслийг АББН хэрэгжүүлэх болно.
Төслийн үргэлжлэх хугацаа:
"Хүүхдийн библи" хэвлэх ажил 2009 хийгдэнэ.
Хэрэгжүүлэх байгууллага:
АББН болон хамтрагч байгууллагууд
Сургаалт үгс гэх мэт номыг хэвлэн гаргах
Төслийн зорилго:
Библийн "Сургаалт үгс" гэх мэтийн номуудыг тусад нь хэвлэн гаргах ажлыг АББН төлөвлөж байна. Библийн номыг дангаар нь хэвлэх нь авч явах, уншиж судлах, бэлэглэх зэрэгт тохиромжтой байдаг. Бид засан сайжруулах төслийн хүрээнд сайжруулсан хувилбарыг хэвлэхээр бэлтгэж байна.
Төслийн үргэлжлэх хугацаа:
Энэхүү төсөл 2008-2010 онд хэрэгжинэ.
Хэрэгжүүлэх байгууллага:
АББН болон хамтрагч хэвлэлийн компаниуд.
Библийн жилийг зарлан явуулах
Төслийн зорилго:
Христитгэл библи хоёр салшгүй холбоотой билээ. Тиймээс 2010 оныг "Библийн жил" болгон зарлаж, түүний хүрээнд олон ажил хийх санаачлагыг гаргаад төлөвлөж байна. Ариун библийг засан сайжруулах төсөл 2009 онд дуусахтай холбогдуулан Монголын Библийн Лиг байгууллагатай хамтран бид энэ аянг зохион явуулна. Итгэгчид библийн учир утгыг мэдэж, амталж унших, цааш нь түгээн дэлгэрүүлэхэд энэ төслийн зорилго оршино.
Төслийн үргэлжлэх хугацаа: 2010
Хэрэгжүүлэх байгууллага:
АББН ба Монголын Библийн Лиг