Хамтын ажиллагаа
Ариун Бичээс Библийн Нийгэмлэг нь Монголын болон гадаадын олон байгууллага хувь хүмүүстэй хамтран ажиллаж байна.
Библи хэвлэх, орчуулах, түгээх ажилд манай гадаад болон дотоодын хамтрагчид идэвхтэй оролцдог. Дотоод хамтын ажиллагааны хүрээнд Монголын Библийн Лиг, Теологийн өргөтгөсөн Сургууль, Шайдевег, Дэлхий Зөн болон бусад олон байгууллагатай хамтарч байна. Ариун Бичээс Библийн Нийгэмлэг нь гишүүддээ үйлчилдэг, гишүүнчлэл бүхий байгууллага бөгөөд одоогоор 40 гаруй гишүүн байгууллагатай болоод байна. Ариун Бичээс Библийн Нийгэмлэгийн гишүүн байгууллага нь Ариун Библиэс иш татах, ашиглах, хэвлэж олшруулах, Ариун Библийг бөөний үнээр хөнгөлттэй авах эрхтэй байдаг...унших
Манай нийгэмлэг UBS /Олон Улсын Библийн Нийгэмлэг/ болон SIL байгууллагуудтай холбоо тогтоож, хамтран ажиллаж байна. Энэ харилцааны хүрээнд Библи орчуулгын семинарыг Монголд уламжлал болгон зохион байгуулах боллоо. Бид гадаад харилцааны хүрээгээ өргөтгөн, гадаадад болдог мэргэжлийн уулзалт семинарт хамрагдах, бусад орнуудын библи орчуулгын ажилд туршлага судлах зэргээр харилцаа холбоогоо өргөжүүлж байна. Манай төлөөлөгчид өвөрмонгол цөөн хоногоор ажиллаж, библи орчуулгын ажилтай танилцсан байна...унших