Төслүүд

Ариун Бичээс Библийн Нийгэмлэгийн үндсэн үйл ажиллагаа бол библи хэвлэн түгээх болон библитэй холбоотой төслүүд хэрэгжүүлэх явдал юм. 2008 онд хэрэгжиж буй гол төсөл бол "Ариун библийг засан сайжруулах төсөл" юм. Засварыг хийхдээ Ариун библийн текстийг англи, герман, орос, грек, еврей хэлнээс харьцуулан үзэж хөрвүүлж байгаа бөгөөд эргэлзээ бүхий зайлшгүй ярилцаж, шийдвэрлэх шаардлагатай үг, өгүүлбэр, утгыг тусгай цаг гарган ярилцах замаар шийдвэрлэдэг...унших

Түүнчлэн Монголын библи орчуулгын хөгжилд бас нэгэн шат ахиулах "Библийг орчин цагийн хэлнээ хөрвүүлэх" түүнчлэн библийн доторх номуудыг тусад нь хэвлэх ажлуудыг хийхээр төлөвлөөд байна. Манай орны хувьд хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон, энгийн үгтэй, чамин зураг, өгүүлэмж бүхий хүүхдийн библи зайлшгүй хэрэгцээтэй байна. Тиймээс ч энэ ажлыг бид хийхээр төлөвлөөд байна...унших

Үүнээс гадна манайд төслийн ажилд таны санал ч бас хувь нэмэртэй юм. Бид хэлэлцүүлэг хэмээх булан нээж, уншигч, судлагчдын сонирхол саналыг төрүүлэхүйц цөөн тооны засварлагдсан үгсээс түүж орууллаа. Та уншиж санал бодлоо ирүүлэн манай хэлэлцүүлэгт оролцох боломжтой...унших