Семинар сургалт

Библи орчуулгын ажил бол нарийн, төвөгтэй, үг бүрийн цаана хариуцлага дагадаг ажил юм. Тиймээс Библи орчуулагч нарт олон улсын чанартай сургалт, зөвлөгөө, дэмжлэг гарцаагүй чухал байдаг. Иймд манай нийгэмлэг олон улсын UBS SIL зэрэг байгууллагатай хамтран библийг хянан сайжруулах сургалтыг 2005 оноос эхлэн зохион байгуулж байна. Эдгээр сургалтуудад Христитгэлт байгууллагуудын орчуулагч нар хамрагддаг. Хоёр удаа зохион байгуулагдсан энэхүү семинараар заасан сэдвүүд дахин давтагддаггүй учраас библи орчуулгын ажил сонирхдог, энэ талаар мэргэшиж буй хүмүүст туйлын хэрэгцээтэй чухал семинар болдог. Дараагийн семинар 2008 оны 8-р сард болно....