Библи орчуулгын хоёрдугаар семинар

Улаанбаатар хотноо 2007 оны 7-р сарын 4-10-ны өдрүүдэд энэхүү семинар болсон юм. Ерөнхий зохион байгуулагчаар Ариун Бичээс нийгэмлэг болон Олон Улсын Библийн Нэгдсэн Нийгэмлэг /UBS/ , мөн SIL байгууллагууд ажиллав. Энэхүү семинараар олон улсын мэргэжилтнүүд манай орчуулагч нарт доорх сэдвийн хичээлүүдийг заасан байна.
үүнд:
- Библи орчуулгын түүх
-Яруу найргийн номын орчуулга
-Текстийн нийгмийн асуудлууд
-Библи орчуулга ба зөрөлдөөнт асуудлууд
-Библи орчуулга ба текст шүүмжлэл
-Библи орчуулга ба засан сайжруулах нь
-Текст ба эксегетикийн асуудлууд
-Текстийн филлологийн асуудлууд
Энэ удаагийн семинарт 20 гаруй орчуулагч оролцсон. Эдгээр орчуулагчид нь Христитгэлт байгууллага, сүм чуулгануудаас ирж оролцсон байна. Энэхүү сургалт цаашдаа уламжлал болон зохиогдох юм.