Дэмжлэг

Эзэний ивээл, удирдамжаар манай нийгэмлэг ажилласаар ирсэн билээ. Энэ бүхэнд бидэнтэй санаа зорилго нэгтэй, Эзэний төлөө зориулах зүрхтэй, гадаад дотоодын олон нөхдийн дэмжлэг оролцоог дурдахгүй байх аргагүй. Тиймээс манай нийгэмлэгийг дэмждэг бүх хувь хүн, байгууллага, сүм цуглаануудад талархлаа илэрхийлье. Ариун Бичээс Нийгэмлэг доорх 5 төслийг хэрэгжүүлж байна.
Үүнд:

- 2009 онд захиалсан 15000 Ариун Библийг хэвлүүлэх,
- Ариун Библийг засан сайжруулах төсөл-2006-2010
- Сайн мэдээний ном, товхимол
- Зурагтай, хүүхдийн Библи хэвлүүлэх-2010-2012
- Библийн орчин цагийн хэл дээрх орчуулга-2015

Эдгээр төслүүдийг дэмжих, хамтрах хүсэлтэй хувь хүн, байгууллагууд манай хаягаар хандана уу!