Библийн монгол орчуулгын 710, анхны бүрэн хэвлэлийн 170 жилийн ойн мэдээ

Өнгөрөгч 2016 онд Библийн монгол орчуулгын 710, анхны бүрэн хэвлэлийн 170 жилийн ойг тохиолдуулан Ариун Бичээс Нийгэмлэг, Библийн Сургалтын Төв, Монголын Теологийн Өргөтгөсөн Судлалын Төв, Бурханы Чуулган Библийн Сургалт Төв байгууллагууд хамтран дараах үйл ажиллагааг зохион байгууллаа.

  1. Эрдэм шинжилгээний бага хурал
  2. Баярын хурал
  3. “Библи монгол хэлнээ” сэдэвт Библийн үзэсгэлэн
  4. 1840 онд хэвлэгдсэн Соломовны эрдэнэ үгс, 1846 онд хэвлэгдсэн Иованы ивангили номын монгол бичиг, латин галиг, кириил бичгээрх дахин хэвлэсэн дээж хэвлүүлэв.
  1. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ

Ойн баярт зориулсан эрдмийн хурлыг 2016 оны 10-р сарын 27-ны өдөр Монголын Үйлдвэрчний Эвлэлийн соёлын төв өргөөнд зохион байгуулсан.

  1. Г. Баяржаргал “Библийн монгол орчуулгын түүхийн тойм”
  2. Хью Кэмп (Шинэ Зеланд) “1840/46 оны орчуулга Библи орчуулгын өв болох нь: Үр ба Жимс”
  3. В. Дүгэрмаа “Библийн орчуулга ба бичиг үсгийн тухай зарим асуудал”
  4. Пүрэвдорж “1846 онд хэвлэгдсэн «Маркийн Ивангили» ном дахь үгзүйн судалгаа”
  5. Лувсангомбо (UBTC) “Англи орчуулагчдын түүхэн нөхцөл байдал”
  6. Ким Бун Чүн (Өмнөд Солонгос) “Библийн орчуулга ба Чуулганы эв нэгдэл”
  7. Ён Чил (Өмнөд Солонгос) “Монгол орчуулгуудын онцлог”
  8. Юэн Китто (Шинэ Зеланд) “1819 онд хэвлэгдсэн «Эзэний зааж өгсөн залбирал»”
  9. Кульганек (ОХУ) “Перевод Библии на бурятский язык” зэрэг илтгэгч нар илтгэл тавьсан.

            Хуралд хилийн чанадаас 10, дотоодоос 300-аад зочид хүрэлцэн ирсэн.

2. БАЯРЫН ХУРАЛ

Хүндэтгэлийн их хурилдайд Библийн монгол орчуулгын түүх, түүний ач холбогдлыг таниулах, түүнийг тэмдэглэхээр гадна дотнын 200 гаран зочид уригдан ирсэн бөгөөд дараах хөтөлбөрт арга хэмжээ боллоо.

  1. Нээлт, залбирал
  2. Уртын дуу – Энх мэндийн баяр
  3. Нээлтийн үг

                        Б.Баярмагнай (АБН-ийн гүйцэтгэх захирал)

  1. Ариун Бичээс Нийгэмлэгийн танилцуулга
  2. МЭЭ, МПАХ, МЧҮЗ-ийн мэндчилгээ
  3. Олон Улсын Библийн Нийгэмлэгийн мэндчилгээ
  4. Илтгэл:

                        Г.Баяржаргал “Монголчуудын христитгэл хийгээд

                        Библийн монгол орчуулгын түүхэн тойм”

  1. Найрал дуу – Таны үгээр
  2. Зочдын мэндчилгээ

                        – Wenceslao S.Padilla (Католик сүмийн бишоп)

                        – Erle S. Deira (Америкийн Библийн Нийгэмлэг)

                        – Finn Torjesen (Eduard Torjesen-ий хүү)

  1. Илтгэл:

                        Хью Кэмп “1840/46 оны орчуулга Библи

                        орчуулгын өв болох нь: Үр ба Жимс”

  1. “Библийн монгол орчуулга” баримтат киноны

            танилцуулга

  1. Уншлага:

                        Соломовны эрдэнэ үгс 1-р бүлэг

                        Иованы Ивангили 3:15-21

  1. АБН-ийн СМО төслийн танилцуулга
  2. Дуу – Гайхамшигт хайр
  3. Хаалтын үг, залбирал
  4. Зураг авалт

Хөтөлбөрийн онцлох үйл явдлаас дурьдвал ойн баярт мэнд хүргэж дотоодоос Монголын Эвангелийн Эвсэл, Монголын пастор ахлагчдын холбоо, Монголын Чуулганы Үндэсний Зөвлөлөөс видео мэндчилгээ дэвшүүллээ. Хилийн чанадаас Олон улсын Библийн Нийгэмлэгийн тэргүүн Michael Perreau видео мэндчилгээ; Wenceslao S.Padilla (Католик сүмийн бишоп), Erle S. Deira (Америкийн Библийн Нийгэмлэг) нар биеэр хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлж, Finn Torjesen нь Eduard Torjesen гэдэг Швед мишионерийн хүү бөгөөд Монгол дахь христитгэлийн түүхэн видеог үзүүлэн мэндчилгээ дэвшүүлсэн.

      Хурлын үеэр Г.Баяржаргал “Монголчуудын христитгэл хийгээд Библийн монгол орчуулгын түүхэн тойм”, Хью Кэмп “1840/46 оны орчуулга Библи орчуулгын өв болох нь: Үр ба Жимс” зэрэг илтгэлүүд тавигдсан нь энэхүү ойн баярын утга учрыг нийтэд таниулахад хөтөлбөрийн нэгээхэн чухал хүчин болсон.

            Мөн энэхүү баярын хурлын нэгээхэн шигтгээ болсон зүйл нь 1840 оны Соломовны эрдэнэ үгс буюу Сургаалт үгс номын 1-р бүлэг, 1846 оны Иованы Ивангили буюу Иохан номын 3-р бүлгийн 15-21-р эшлэлийг уншиж сонордуулсан нь тухайн үеийн хэлзүйн байдал, ярианы үгс зэргийг сонсоход зочдод шинэ содон зүйл болсон гэж үзэж байна. Түүнчлэн өнөө цагт Библийг орчуулах, түгээх ажлыг хийж буй Ариун Бичээс Библийн Нийгэмлэгийн талаарх танилцуулга, хийгдэж буй төслүүдийг танилцуулах ажил хөтөлбөрт багтсан байлаа.

3. “БИБЛИ МОНГОЛ ХЭЛНЭЭ” СЭДЭВТ БИБЛИЙН ҮЗЭСГЭЛЭН

Библийн анхны бүрэн хэвлэл болох 1846 оны бүтэн Библиэс эхлэн өнөө үед хэрэглэгдэж буй Библийг хүртэлх Библи болон Библийн хэсэг номууд; Библийг Монгол хэл рүү орчуулж байсан хүмүүсийн хөрөг, МЭ 1200-аад онд христитгэгчдын сийлэн үлдээсэн Монголын газар нутгаас олдсон хадан дээрх бичиг, булшны чулуу зэргийн зурагт тайлбаруудыг дэлгэн харуулсан үзэсгэлэн Ариун Бичээс Нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Б.Баярмагнай нээлтийг үг хэлснээр 10 хоногийн турш Монголын уран зургийн галарейд дэлгэгдлээ. Үзэсгэлэнгийн хугацаанд давхардсан тоогоор 500 орчим хүмүүс үзэж сонирхсон байна.

4. 1840 ОНД ХЭВЛЭГДСЭН СОЛОМОВНЫ ЭРДЭНЭ ҮГС, 1846 ОНД ХЭВЛЭГДСЭН ИОВАНЫ ИВАНГИЛИ НОМЫН МОНГОЛ БИЧИГ, ЛАТИН ГАЛИГ, КИРИИЛ БИЧГЭЭРХ ДАХИН ХЭВЛЭСЭН ДЭЭЖ

1846 онд хэвлэгдсэн Библиэс Соломовны эрдэнэ үгс, Иованы Ивангили номыг дээжлэн хэвлүүлсэн нь хүмүүсийг тухайн үеийн нийгмийн байдал, хэл бичгийн талаас харьцуулан харах боломжийг олгож байгаа юм.

Энэхүү ном нь монгол бичгээрх эх текст, латин галиг, кириил бичгээр харьцуулан харах боломжтойгоос гадна Библийн монгол орчуулга болон христитгэлийн түүхэн зурган тоймыг агуулсан бүтээл юм.

Хамаарах ангилал: Мэдээ мэдээлэл
© 2012 MUBS. All rights reserved.
Designed by SmartDesign.
Rimons twitter widget by Rimon Habib