Гишүүнчлэл

Гишүүнчлэл буюу хамтын ажиллагаа

Библийг түгээн дэлгэрүүлэх, Библийн үзэл суртлыг таниулах нь Ариун Бичээс Нийгэмлэгийн гол зорилт мөн. Иймээс бид хамтран ажиллагч байгууллага, гишүүдийнхээ хамтаар Библийн холбогдолтой бүхий л ажилд хуруу дүрж, хошуу нэмэрлэхийг чармайдаг агаад одоогоор 40 гаруй гишүүн байгууллагатай болжээ. Ариун Библийг хэрэглэдэг, дамжуулан түгээдэг сүм чуулган, байгууллага, хувь хүмүүс манай гишүүнчлэлд хамрагддаг.
Хэрэв танай чуулган/байгууллага манай нийгэмлэгийн гишүүн болохыг хүсвэл Итгэлийн тунхагийг уншаад хүлээн зөвшөөрч байвал бидэнтэй холбогдоод  манай байран дээр ирнэ үү. Бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй хэн бүхэнтэй бид хамтран ажиллахад баяртай байх болно. Ариун Бичээс Нийгэмлэгийн гишүүн нь дараах эрх үүргүүдийг эдэлнэ.

1. Ариун Бичээс Нийгэмлэгийн төлөө санаа тавьж, залбирч, хамтран ажиллах;
2. Нийгэмлэгээс зохион байгуулж байгаа ажлуудад идэвхитэй оролцох, сурталчлах;
3. Нийгэмлэгийн ажлыг дэмжиж жилийн хураамж өгөх, хандив өргөх;
4. Бүх гишүүдийн хуралд оролцож, тухайн жилийн тайлан, ирэх жилийн төсөв болон төлөвлөгөөтэй танилцах, санал, шүүмж хэлэх, батлах, УЗ-ийн гишүүдийг сонгох, сонгогдох;
5. Байгууллага доод тал нь 50, чуулган доод тал нь 30 ширхэгээр Ариун Библи болон бусад бүтээгдэхүүнүүдийг худалдан авах;
6. Нийгэмлэгийн бүтээгдэхүүнүүдээс жилд нэг удаа худалдан авсан бүтээгдэхүүний үнийн дүнгийн 3,0 сая хүртэлх төгрөгөнд 5%-ийн хөнгөлөлт эдлэх;
7. Өөрийн вэбсайт, блог дээрээ Ариун Библи 2004 хувилбарын линкийг (www.mubs.mn/bible) байрлуулах
8. Нийгэмлэгийн талаарх мэдээллийг цаг тухайд нь авах зэрэг эрх, үүргүүдийг эдэлнэ.

© 2012 MUBS. All rights reserved.
Designed by SmartDesign.
Rimons twitter widget by Rimon Habib