Гадаад харилцаа

Манай нийгэмлэг гадаад харилцаагаа улам дэлгэрүүлж, дэлхийн Библийн Нийгэмлэгүүдтэй харилцаа холбоо тогтоож эхлээд байна. Үүнд: Олон Улсын Библийн Нийгэмлэг /UBS/, Солонгосын Библийн Нийгэмлэг /KBS/, Faith comes by Hearing, Samaritan Purse гэх мэт бусад олон байгууллагыг дурдаж болох юм. Гадаад харилцаагаа хөгжүүлснээр мэргэжлийн төвшин ахих, харилцаа холбоогоороо дамжуулан дэлхий нийтийн чиг хандлага, Библи орчуулгын хөгжлийг мэдэрч ажиллахад бидэнд олон талтай дэмжлэг болох юм.
Манай нийгэмлэг UBS болон SIL байгууллагуудтай холбоо тогтоож, хамтран ажиллаж байгаа харилцааны хүрээнд библи орчуулгын семинарыг Монголд уламжлал болгон зохион байгуулдаг боллоо. Семинарын гол өгөөж нь дэлхийн библийн мэргэжилтэн, багш нараас монгол орчуулагчдад мэргэжлийн чанартай зөвлөгөө үзүүлэх, түүнчлэн орчуулгын ажилд гарч буй бэрхшээлийг хуваалцах зэрэг олон талын ашиг тустай бөгөөд ингэснээр манай орчуулагчдын мэргэшлийн төвшин улам ахих юм. АБН-ийн бас нэгэн чухал үүрэг болсон библи хэвлэх ажилд ч мөн гадаад хамтрагчдын оролцоо буй. Библи хэвлүүлэх ажлыг Японы New Life League байгууллагатай хамтран гүйцэтгэдэг бөгөөд өөрөөр хэлбэл бидний хэрэглэдэг Ариун Библи Япон улсад хэвлэгдэж байна. АБН Австралийн өврийн Тестамент, Лиг байгууллага, Гидеон, Солонгосын DMN, KMF, NLM, JCS зэрэг байгууллагуудтай ажил хэргийн холбоотой ажилладаг.

© 2012 MUBS. All rights reserved.
Designed by SmartDesign.
Rimons twitter widget by Rimon Habib